Азиудын брэндийн хэрэглээ өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

“Прада” фирм Ази, Номхон далайн бүс дэх ний­лүүлэлтээ өсгөхөөр болжээ. Тус фирмийн худалдааны албаны мэдээлснээр, энэ сард Азийн орнууд дахь салбарууд нь 273 сая еврогийн ашигтай ажилласан гэнэ. Уг нь өнгөрсөн сард Европын орнуудын хямралаас болж “Прада”-гийн орлого эрс муудсан. Гэхдээ азиудын санхүү харьцангуй сайжирч байгаа учир дээд зэрэглэлийн брэндүүдийг сонгох болсон нь тэдний ашгийг нэмэгдүүлсэн аж.

“Прада”-гийн ази хэрэглэгчдээс хятад, энэтхэгчүүд голлох байрыг эзэлж байна. Ази тивийнхний хэрэглээ өсч бай­хад европчуул эсрэгээр Хята­дад үйлдвэрлэсэн хямд хувцас, хэрэглэлийг сонгохоос өөр аргагүйд хүрч байгаа. Тиймээс Хятадын хувцас үйлдвэрлэгч дундаж компа­ниуд Европ руу их хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top