Налайхад цэвэрлэх байгууламж барина

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Налайх дүүрэгт бага оврын цэвэрлэх байгууламж барих шийдвэр гаргажээ. Бага оврын цэвэрлэх байгууламж нь найман га газарт 1000 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Байгууламж барих эрхийг "Набсон" ХХК авсан бөгөөд концессын гэрээгээр төрийн ямарваа санхүүжилтгүй, хувийн хөрөнгөөр эхний ээлжинд байгуулах юм байна. Концессын гэрээний хугацаа дуусахад орон нутгийн өмчлөлд шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top