Украйны хямрал дууссан гэдгийг Ерөнхийлөгч Виктор Янукович албан ёсоор мэдэгдсэн ч босогчид төв талбайг орхиогүй л байна. Сүүлийн дөрвөн өдрийн мөргөлдөөнөөс болж амиа алдсан хүмүүсийн тоо 77 болсон.
Өчигдөр Виктор Янукович болон сөрөг хүчний удирдагчид гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан ба хамтарсан Засгийн газар байгуулж, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах талаар ярилцсан байна.
Гэвч босогчид Засгийн газарт итгэл хүлээлгэж чадахгүй байгаа аж. Орос, Америкийн зүгээс нөхцөл байдалд байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг амлалтаа нэн даруй биелүүлэх хэрэгтэй гэв.
АНУ-ийн Төрийн департаментын төлөөлөгчийн хэлснээр, өчигдөр Путин, Обама хоёр утсаар ярьж, Украйны талаар санал бодлоо солилцсон гэнэ.
Украйны цагдаагийн хүчин өнгөрсөн мягмар гаригт Тусгаар тогтнолын талбайг эзэлсэн босогчид руу довтолсон юм. Гэсэн ч өнөөдөр мянга мянган хүн төв талбайг орхилгүй Ерөнхийлөгчийг амлалтаа биелүүлэхийг хүлээж байна.
Өнөө өглөө босогчид мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн шарилыг хийсэн авсуудыг төв талбайгаар зөөжээ. Үүнээс гадна босогчид Ерөнхийлөгчтэй тохиролцсон ч дотроо үзэл бодлын зөрчилдөөн үүсгэж хэд хэдэн бүлэгт хуваагдсан аж. Босогчдын зарим хэсэг Ерөнхийлөгч Виктор Януковичийг өнөөдөр багтаж огцрохгүй бол тэмцлийг хурцатгана гэдгээ мэдэгдэж, хэзээ ч тулаанд ороход бэлэн гэжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
SHUDARGA ES YLNAA ARD TUMEN HEZEED BAATATLAG BDAG
Хүслээр чинь болж, Янукович огцроод Харьков луу зугатлаа гээд байгаа юм биш үү. Юля шоронгоос гарсан гэнэ.