Украйны парламент Ерөнхийлөгчийн сонгууль зарлав. Харин Виктор Янукович албан тушаалаа өгч, түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр парламентийн шинэ дарга Олександр Турчыновыг томилсон байна.
Үүнээс гадна Украйны парламентаас Виктор Януковичийн Киевийн ойролцоо оршдог тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ. Түүний хувьд одоо Харьковт байгаа бөгөөд парламент үүнийг төрийн эргэлттэй холбон тайлбарлаж байна. Мөн түүний намаас сонгогдсон парламентийн гишүүд Януковичоос нүүр буруулсан аж.
Хамгийн гол нь өнөөдөр ч мянга мянга босогч Тусгаар тогтнолын талбайд байрласан хэвээр байгаа аж. Тиймээс Украйны цагдаагийн хүчин өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлаагүй байна.
Сөрөг хүчний удирдагчдын нэг, алдарт боксчин Виталий Кличко парламентийн хэлэлцүүлгийн үеэр “Бидэнд хангалттай цаг алга. Би Украйныг Европын орчин үеийн улс болгомоор байна. Хэрвээ надад Ерөнхийлөгчийн байр суурь байвал би үүнийг хийж чадна” гэжээ. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 25-нд болох сонгуульд Кличко өрсөлдөх сонирхолтой байгаа аж.
Гэхдээ Виктор Янукович Ерөнхийлөгчийн суудлыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. Украйны хэвлэлүүд болон төрийн албан хаагчдын хэлж буйгаар, түүнийг хувийн онгоцоороо Орос руу явах гэх байхад нь цагдаа нар саатуулсан байна.
Үүнээс гадна, Украйны экс Ерөнхийлөгч Юлия Тимошенко шоронгоос суллагдаж, сонгуульд өрсөлдөнө гэж барууны хэвлэлүүд бичиж эхлэв. Учир нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Турчынов Тимошенкогийн хамтран зүтгэгч, чухамдаа баруун гар нь юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 4 )
Украины ард түмэн ойрын арван жилдээ өөдлөхгүй.Учир нь Гитлерийн Германы угшилтай худирдагчид төрд нь гарч Америкийг Түшээ байгаа юм.
Украины ард түмэн ойрын арван жилдээ өөдлөхгүй.Учир нь Гитлерийн Германы угшилтай худирдагчид төрд нь гарч Америкийг Түшээ байгаа юм.
Гудамжныхан төр барьж чаддаггүй гэдгийг олон улс орны туршлага бэлхнээ харуулж байна шүү дээ. Би ерөнхийлөгч болмоор байна гээд улс орноороо тоглоод байх ч сайн зүйл биш ээ.
sain yum bolohgyi dee ahiad l ergeed bosno yushenko, saakashvilli,karimov nar yalaa ulsaa dampuuruulchih dohloo