Украйны Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Александр Турчинов Европын холбоотой хамтран ажиллахад онцгой анхаарна гэж мэдэгджээ. Тэрбээр Виктор Януковичийг чөлөөлөгдсөний дараа буюу өнгөрсөн бямба гаригт үүрэгт ажлаа хүлээн авсан.
Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар бослого болсон шалтгаан нь Ерөнхийлөгч асан Виктор Янукович Европын холбоотой гадаад худалдааны гэрээ байгуулахаас татгалзсан явдал юм. Үүнээс гадна Александр Турчинов Оростой хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн ба Януковичийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх болно гэжээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлыг авснаас хэдэн цагийн дараа “Бид буцаад Европын холбооны өнөр гэр бүлд багтлаа” гэж мэдэгдсэн. Мөн өнөөдөр Европын холбооны гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Катерин Эштон Киевт айлчилж, Украйны эдийн засгийг хэрхэн сэргээх талаар эрх баригчидтай зөвлөлдөх гэж байна.
Украйн-Оросын харилцааны тухайд, шинэ удирдлагууд хөрштэйгөө эрх тэгш, шударга ёсны үндсэн дээр сайн харилцаатай байх болно. Гэхдээ Европын холбооны эрх ашгийг илүүтэй хүндэтгэнэ гэв.
Харин Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Украйн улс хаагдмал байсан. Гэхдээ одоо ч тэр байдал үргэлжилж, хүчирхийлэл газар авсаар байна” гэжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 5 )
uruu tuluuruu garuudaa, bas gas-iin unee nemeed uguhuur oilgonoo ta nar
Пүтний санаархал нуран унжээ.Монголчуу
Оросыг дагаж ядуу хэвээрээ байх уу, барууныхан америкийг дагаж байгалийн баялгаа цөлмүүлээд жаахан ч гэсэн мөнгөтэй болж хөгжих үү гэдэг зам бидэнд ирчихээд удаж байна. Хаяанд байгаа хөршүүдээ бас гомдоочихгүй шиг их л ухаалаг бодлого барихгүй бол манайх шиг юм хийж чадахгүй улс доллар олж чадахгүй хэцүүдээд байна шүү.
Yamar ch baisan bolohgvi baigaagaa medeed tsemtseed bosood irj b.a. harin bid hedhen garudad odoo boltol darluulaad l hamag iymaa tsolmuuleed l zursan zuragaaraa geed l haraad l suuj bainshdee.
yu saihan dur saihan tenegyydee