Аль-Кайдагийн толгойлогчдын нэг Сирид амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Аль-Кайдагийн удирдагчдын нэгийг Сирийн Алеппо хот дахь халдлагын үеэр хороосон гэж ВВС мэдээлэв. Алан хядагч Абу Халед аль-Сури өөрийн харьяаны Ахрар аль-Шам бүлэглэлийн цөөн хүнтэй байхад нь халдлага болсон аж.

Исламийн бүлэглэлүүд уг хэргийн хариуцлагыг Иракийн ISIS-д хүлээлгэх ёстой гэж үзжээ. Учир нь ISIS Сирийн алан хядагч бүлэглэлүүдийг нэгтгэн, эрх мэдлийг гартаа авахаар улайрч байгаа аж.

Ахрар аль-Шамын хувьд Аль-Кайдагийн хамгийн хүчирхэг эвслийн нэг Исламын фронтод хамаардаг, долоон том бүлгийнх нь нэг юм. Харин Аль-Сури лалын хэт даврагсад дунд нэр хүнд ихтэй, Аль-Кайдагийн Сири дэх удирдагч гэгддэг бөгөөд Осама бин Ладеныг амь үрэгдсэнээс хойш шийдвэр гаргах хэмжээнд ажиллаж байсан аж.

Тэрээр сүүлийн үед ISIS-ийн ажил руу ихээхэн оролцох болсон байна. Шинжээчид түүний үхлийг ISIS болон исламийн бусад бүлэглэлүүдийн хоорондох хагарал, хүчирхийллийг гааруулна гэж үзжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top