Америк, Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон хийхээр шийдвэрлэсэн энэ сургуулилт дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ үеэр тэнгисийн, хээрийн, агаарын хүчин болон кибер тагнуулын эсрэг ажиллагаа, нэн шаардлагатай асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг бүх төрлийн сургуулилт болох юм. Пхенъян үүнийг эсэргүүцэж, сургуулилтыг цуцлахыг шаардсан ба үүнтэй холбоотой хориг арга хэмжээ авсан ч өнөөдөр нам жим байна.

Хамтарсан сургуулилтад 12500 цэрэг, офицер оролцож байгаа аж. АНУ, БНСУ-ын эрх баригчид үүнийг батлан хамгаалах журмаар хийж буй сургуулилт хийж байгаа гэж тайлбарласан ч Хойд Солонгосын зүгээс үүнийг “Дайны бэлтгэл” гэж нэрлэж байгаа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top