Олныг гайхшруулсан Ерөнхийлөгчийн орд харш

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр сөрөг хүчний удирдагчтай энхийн гэрээ байгуулмагцаа нийслэл Киевийг ум хумгүй орхисон. Түүнийг явмагц Ерөнхийлөгчийн хувийн өргөө харш нь ч эзгүйрч, украинчууд төрийн тэргүүнээ хэрхэн тансаглаж байсныг нүдээр үзэх боломж олдов.

В.Янукович 2010 онд Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа Киевээс цаг орчим явах зайтай Межигиряд газар аваад, эзэмшлээ аажим аажмаар өргөжүүлсээр  өдгөө 140 га газар бүхий тансаг эдлэнтэй болоод байжээ. Монако улсын газар нутгийн талтай тэнцэхүйц хэмжээний энэ том эдлэн дотор орос маягийн таван давхар байшин, гольфийн талбай, хиймэл нуур, нисдэг тэрэг буух талбай, жижиг хэмжээний амьтны хүрээлэн хүртэл тансаг зэрэглэлийн юм юм байдаг аж.

Энэ тансаг эдлэнгийн эзэн нь нэгэнт эрх мэдлээсээ унасан тул энэ дашрамыг ашиглаж украинчууд урьдын цагт хаалттай байсан энэ газар ирж, доторхийг нь үзэж сонирхсон байна. Хотоос гарч салхилангаа Ерөнхийлөгчийн ордныг үзэх гэсэн хүмүүс амралтын өдөр Межигиряд дүүрэн холхиж байсан бөгөөд байшин доторх тансаг эд хэрэглэл, тавилга сэлт, машины гараашт нь агуулж буй хэдэн сая ам.долларын үнэтэй спорт машинууд, уужим том гольфийн талбай зэргийг хараад өөрийн эрхгүй толгой сэгсэрч байжээ.

323844 

























































Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атар(182.160.1.137) 2014 оны 02 сарын 26

МАНАЙ НЭГ МУУ ТАТВАРЫН ДАРГЫГ Ч ГҮЙЦЭГҮЙ ЮМ БАЙНА

0  |  0
Zoo(103.26.194.4) 2014 оны 02 сарын 25

manai hedtei adilhan l yumuudaa

0  |  0
zochin(103.26.194.17) 2014 оны 02 сарын 25

yahav dee !! manaihnaas arai lbaga yum bna . manai darga nar bol gadaadad hamag hurungu ni bgaa shd

0  |  0
монте кристо(182.160.34.190) 2014 оны 02 сарын 25

зайлуул даа хөөрхий үүрд хаан сууна гэж цуглуулдаг байхдаа гэхдээ монголын баячуудыг гүйцэхгүй юум бнааа

0  |  0
zochin(202.179.7.6) 2014 оны 02 сарын 25

manai UIH n gishuudiin hajuud guilgachin hvn bna shdee.

0  |  0
бүтээлч(103.23.51.5) 2014 оны 02 сарын 25

манай авилгачин дарга нар эх орондоо ийм юм ядахдаа хийгээсэй

0  |  0
өршөө(103.26.194.5) 2014 оны 02 сарын 25

өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?

0  |  0
иргэн(103.26.194.5) 2014 оны 02 сарын 25

хувийн өмч ийм сайхан эмх цэгцтэй байдаг юм.Одоо улс нь мэдэлдээ аваад шууд тарж бутарч яйжийиж жайжийж нураад унана.манайд ч ялгаагүй улсын өмч л бол эвдэрсэн муудсан хорогдсон эдэлгээний хугацаа нь дууссан гээд шамшигдуулж байдаг юм.

0  |  0
ДоФиГа(108.235.14.175) 2014 оны 02 сарын 25

Авилгажсан улс,авилгажсан улс тер гэдэг чинь энэ дээ,прокурорын орлогч байгаад бас зугатсан Пшонка гэгчийн харш доторхыг узуулсэн байна лээ,бас л унэт эдлэл,унэт зураг,икон,Фебер жьегийн алт эрдэнэсээр дуурэн,эгээтэй л музей гэсэн уг,хамгийн сонин нь эд нар ингэж унана гэдгээ бодохгуй тансагладаг нь тэнэг гэхэд хэцуу,эсвэл ард тумнээ хэт доогуур уздэг байсанд байдаг болов уу,посткоммуниз

0  |  0
Монгол хүн (103.26.194.6) 2014 оны 02 сарын 25

Төрөөс төрсөн тэр бумтнуудын төгсгөлийн тод жишээ. Мэдтүгэй

0  |  0
mgl(103.26.194.12) 2014 оны 02 сарын 25

Ene nohor chine arabiin shaheias iluu amidardag yum baina

0  |  0
Top