АНУ армийнхаа зардлыг бууруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Чак Хагел тус улсын армийн хүч, зардлыг Дэлхийн II дайнаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн бага хэмжээнд хүргэх төлөвлөгөөг танилцуулав.

Одоогийн байдлаар Америкийн арми 520 мянган цэрэг, офицерийг бэлэн байдалд байлгадаг бол энэ тоог 440-450 мянга болгон буулгахаар төлөвлөсөн байна. Мөн Хүйтэн дайны үеийн агаарын флотыг үндсээр нь өөрчилж, U-2 тагнуулын онгоц, А-10 тийрэлтэт сөнөөгчийг хэрэглээнээс гаргах аж.

Энэ санал Засгийн газрын дэмжлэгийг авч байгаа ч конгрессийн шийдвэргүйгээр хэрэгжих боломжгүй юм. Одоогоор Америкийн армид томоохон амралт хэрэгтэй байгаа бөгөөд зардал, гарз ихтэй хоёр ч дайны дараах байдал нэлээд хэцүү байгаа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top