Токио хотын нийтийн номын санд байсан “Анна Франкын өдрийн тэмдэглэл”-ийн 100 гаруй хувийг урж тасдан, сүйтгэсэн хэрэг гарчээ. Гэмт этгээд номын 260-265 хуудсыг багцаар нь урж, тасдсан байжээ.
Цагдаагийнхан хэрэгтнийг илрүүлээгүй байгаа ч АНУ дахь еврей иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд энэ явдалд эгдүүцэн, мөрдөх ажилд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Энэ ном Дэлхийн II дайны үед Амстердам хотод нуугдсан еврей гэр бүлийн охины өдрийн тэмдэглэлээс бүтсэн бөгөөд еврейчүүдийн хувьд судраас чухал үнэт зүйл юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )