Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов шинэ Засгийн газар байгуулах үүрэг өгчээ. Одоогийн байдлаар барууны дипломатууд түр удирдлагуудтай хэлэлцээр хийж байгаа бөгөөд АНУ, Их Британийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байгаа юм.
Үүнээс гадна, Александр Турчинов цагдаагийн даргад Виктор Януковичийг түргэн олох үүрэг өгсөн байна. Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваковын хэлснээр, Виктор Януковичид хавтаст хэрэг нээсэн аж. Түүнд энгийн иргэд рүү гал нээх тушаал өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Виктор Януковичийг хамгийн сүүлд ням гаригт Крымийн хойгийн Балаклавед харсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )