Барак Обама Афганд хатуу анхааруулга өгөв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 26

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама афган хамтрагч Хамид Карзайтай холбогдон, энэ оны эцэс гэхэд цэргээ бүрэн татаж дуусна гэж анхааруулав. Тэрбээр Хамид Карзайд аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаныг нь сануулсан байна.

Уг гэрээнд Америкийн цэрэг Афганистаныг орхин гарсны дараа афгануудыг сургах, зэвсгээр хангах хүчнийг тодорхой хугацаанд үлдээх тухай хэлэлцээр байжээ. АНУ-ын цэрэг 2001 оноос Афганд байгаа бөгөөд 9 сарын 11-ны халдлага дайны гол шалтгаан болсон юм.

Дайн эхэлж байх үед америкчууд барууныхантай холбоотон байсан. Харин одоо Америкаас бусад орон цэргээ татаад байгаа. Харин өнгөрсөн сард аюулгүй байдлын гэрээнээс болж Хамид Карзай Вашингтонтой зөрөлдөж, улмаар хоёр орны харилцаа хүйтэрч эхэлсэн.

Уг нь 2014 онд АНУ афганчуудад цэрэг, эрхзүйн туслалцаа үзүүлж, улмаар энэ үүргээ НҮБ-д шилжүүлэх талаар ярилцаж байжээ. Харин Хамид Карзай арванхоёрдугаар сараас бие даах санаагаа цухалзуулж, Афганы үндэсний удирдагчдыг цуглуулан уулзах болсон юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uuuuu(202.21.113.140) 2014 оны 02 сарын 26

afganchuud uneheer adtai yum.

0  |  0
Top