Спорт хувцас, хэрэгслийн гигант “Adidas” фирм Бразилийн хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан худалдаалж байсан зарим хувцсыг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Учир нь Бразилийн эрх баригчид эх орных нь бэлэг тэмдгийг хэт садар самуун байдлаар ашиглаж буйг шүүмжилж, ийм шаардлага хүргүүлсэн аж.
Энэ нь “Гоол хиймээр байна уу” гэсэн бичигтэй хэт богино даашинз болон дотоожны ар талд нь “I Love Brazil” гэж бичсэн усны хувцас зэрэг юм. Бразилийн Аялал жуулчлалын үндэсний товчоо “Embratur”-аас мэдэгдэл гаргаж, тус орны үндэсний бэлэг тэмдгийг секс сурталчлах зорилгоор ашиглахгүй байхыг хатуу анхааруулсан байна.
Уг нь “Adidas” фирм Бразилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий гол ивээн тэтгэгч, бөмбөг үйлдвэрлэгч юм. Харин уг шаардлагын дараа тус фирм эдгээр хувцсыг цөөн тоогоор АНУ-д л худалдаалахаар тохиролцжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )