Вашингтон Украйны хямралын ерөнхий зураглалыг хөндлөнгөөс тун анхааралтай ажиглажээ. Тэгэхэд Украйн улс болон Ерөнхийлөгч асан Виктор Янукович ерөөс Владимир Путины утсан хүүхэлдэй болсон харагджээ. Энэ талаар CNN-ийн шинжээчдийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Гэхдээ энэ нь цэвэр барууныхны дүгнэлт. Зүүний хүчин үүнийг арай өөрөөр харж байгаа.
Украйн улс Владимир Путины утсан хүүхэлдэй юү
... Ер нь иргэний дайныг Путины хүслээр өдөөсөн бөгөөд энэ нь баруун руу эргэх гэсэн украйнчуудын толгойг эргүүлэх арга байжээ. Тэрбээр Америкийн эсрэг бодлогыг пост коммунист орнууд руу хэрэгжүүлдэг. Гэхдээ Виктор Янукович болон Москвагийн харилцаа, тохиролцоог таашгүй.
Бослогын өмнө Янукович Украйны элстөр, эдийн засгийн байдлыг өөд нь татахыг үнэхээр л хүссэн бол Европын холбоотой хэлэлцээрийн ширээнд суух байсан. Уг нь түүнд 2015 онд дахин сонгогдохын тулд илүү либерал бодлого явуулах хүсэл байсан ч шинэчлэлд огтоос бэлэн биш байсан нь үнэн.
Тэрбээр хоёр талтай адил түвшинд тоглохыг оролдож байлаа. “Янкуович Путины хүслээр АНУ болон Европын эсрэг тоглож байсан. Вашингтон үүнийг эртнээс анхааралтай ажиглаж байсан. Украйныг үнэндээ 25 жилийн турш бие даан хөгжиж байсан тусгаар улс гэж хэлэхэд хэцүү. Виктор Януковичийн хувьд хэзээ ч орос хүн болохгүй” гэж Америкийн Үндэсний аюулгүй байдлын албаны Орос, Евразийг хариуцсан ажилтан Южин Румер хэлжээ. Тэрбээр одоо Энхтайвны төлөөх Карнегийн сангийн Орос, Евразийн хөтөлбөрийн захирлаар ажиллаж байгаа.
Украйн тайван байдлаа цаашид хадгалж чадах уу
Путины сонирхол Украйны чухам юунд төвлөрч байна вэ. Ерөнхийдөө Оросын армийн үйлдвэрлэл Украйны агаар, тэнгисийн хүчний техникийн үйлдвэрлэлтэй нягт холбоотой. Оросын Хар тэнгисийн флот, Украйны Крымийн хойг дахь Севастополийн боомт нь баруун руу хий дамжуулах хамгийн том суваг болдог.
Харвардын их сургуулийн профессор Саймон Саражян Украйн, Беларусийн талаар дүгнэхдээ “Москва энэ хоёр орныг өөрийн тойрог замдаа нэгтгэж дугуйлахыг хичээдэг. Ер нь Украйны газар нутаг, хүн ам, чадавх нь Европын холбооны хувьд томоохон үнэт зүйл болно. Путинд ч мөн ялгаагүй. Тэрбээр Украйныг ашиглаж хуучин зөвлөлтийн үед байсан газар нутгаа бүрдүүлж чадна” гэжээ.
Харин Карнегийн сангийн бас нэг мэргэжилтэн Дмитри Тренин “Виктор Янукович Оросын найдвартай түнш болж чадахгүй. Түүнд Оросыг үгүйсгэх олон сонголт бий. Түүний гол зорилго эрх мэдэл, эд баялаг, нэр төрөө хамгаалах явдал. Янукович Орос, Европтой аль алинтай нь таатай харьцахыг хүсдэггүй” гэж дүгнэсэн байв.
Одоо бол Украйн барууны загвараар хөгжих үү, үгүй юу гэдгээ шийдэх гараан дээр байгаа. Харин Путин ийм сонголтод хүргэхгүйг хичээж байсан. Зарим талаар түүний бодлого Украйныг Югослав шиг болгох вий гэсэн болгоомжлолд хүргэдэг.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 5 )
орос орон өөрийгөө ямарч үед хамгаалалж чадна. бид бусдын мөнгөөр босогчид болдог юмнаас л хол явах хэрэгтэй. Зөвхөн аривагийн эсрэг жагсаал хийдэг хэсэг бүлэг, росатомын эсрэг жагсдаг хүмүүс байна. эд бол дараагийн гадны мөнгөөр жагсаал, бослого хийхнөхдийн бэлтгэл хүч мөн
PUTIND tegeh shaardlaga bhgui. yamarch uls oronhayandaa irgenii daintai bus nutag bii bolgohiig husehgui. ukrainchuud udahgui uursduu orosod uvdug sugdun uilan hailna.
PUTIND tegeh shaardlaga bhgui. yamarch uls oronhayandaa irgenii daintai bus nutag bii bolgohiig husehgui. ukrainchuud udahgui uursduu orosod uvdug sugdun uilan hailna.
PUTIND tegeh shaardlaga bhgui. yamarch uls oronhayandaa irgenii daintai bus nutag bii bolgohiig husehgui. ukrainchuud udahgui uursduu orosod uvdug sugdun uilan hailna.
PUTIND tegeh shaardlaga bhgui. yamarch uls oronhayandaa irgenii daintai bus nutag bii bolgohiig husehgui. ukrainchuud udahgui uursduu orosod uvdug sugdun uilan hailna.