Онгоцонд хөлдөж үхсэн байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 26

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотноо “A330 iFly” онгоцны дугуй хураах хэсэгт нэгэн эрэгтэй орж, хөлдөж үхсэн байхыг олжээ. ОХУ-ын албаныхан хохирогчийг Гүржийн иргэн, 22 настай Жоржо Абдулазде гэгч болохыг тогтоосон байна. “A330 iFly” онгоцыг Италийн Рим хотоос ОХУ-ын Внуково олон улсын онгоцны буудал дээр газардсаны дараа техникийн ажилчид онгоцны дугуйн дээр цусны толбо байхыг анзаарснаар цогцсыг олж илрүүлсэн аж. Цагдаагийн мөрдлөгийн явцад цогцос онгоцны дугуй хураах хэсэгт дөрөв хоног байсныг олж тогтоосон ч онгоц энэ хугацаанд нийт зургаан нислэг үйлдсэн байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
peeee(85.71.66.180) 2014 оны 02 сарын 26

aimr ym door tiim hvn bgaa gj bodhoor

0  |  0
Top