Виктор Януковичийг олон улсын гэмт хэрэгтний жагсаалтад оруулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Украйны түр Засгийн газрын төлөөлөгчид босогчдын гол хуаранд очиж, Виктор Януковичийг суудлаасаа бууснаас хойшх хугацааны өөрчлөлт, ажлуудыг танилцуулав. Майданы зөвлөл шинэ Ерөнхий сайдын товыг гаргасан бөгөөд Украйны шинэ Засгийн газрыг Арсени Яценюк тэргүүлэх бололтой.

Тэрбээр Эх орон намын тэргүүн, хэрвээ зөвлөлөөс түүнийг сонговол ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл кабинетийг удирдах юм. Яценюк хямралын үеэр сөрөг хүчний гол удирдагч байсан ба өмнөх Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдын албыг хашиж байв.

Засгийн газрыг байгуулах парламентийн санал хураалт өнөөдөр болох юм. Одоогоор АНУ нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргах санал тавиад байна.

Харин Виктор Януковичийг олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг цагдаа нар болон босогчдын хооронд гарсан мөргөлдөөнөөс болж амиа алдсан 100 гаруй хүний үхэлд буруутган, шүүхэд дуудаж байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянмөнх(112.72.13.99) 2014 оны 02 сарын 27

7 сарын 1 шиг юм болох нь ээ. Галдан шатаасан нь баатар болж, хэрэггүй, боль оо гэсэн нь шоронд ороод. Молотовын коктейль шидэж шатааж, мод чулуугаар балбаж, буу барьчихсан дайраад байсан нөхдүүд ардчилагч нар байж гэнэ ээ. Хэ хэ.

0  |  0
saagi(202.126.89.251) 2014 оны 02 сарын 27

huuli bus toriin ergelt amerik sadam huseniig yalaa

0  |  0
Top