НАСА 715 шинэ гариг нээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Манай галактик улам томорч байна. АНУ-ын сансар судлалын төв НАСА өчигдөр 715 шинэ гариг нээснээ зарлав. Ингэснээр өмнө нь нээсэнтэй нийлээд нийт 1000 гаруй шинэ гариг манай галактикт бүртгэгдэж байгаа юм.

НАСА-гаас эдгээр гаригаас дөрвийг нь амьдрах боломж өндөртэй гэж дүгнэсэн байна. Манай нарний аймагт 305 төрлийн од байдаг бөгөөд эдгээрийг Кеплер телескопоор илрүүлсэн. Эрдэмтэд одоо илүү нарийн судалгаа хийхээр шинэ техник туршиж байгаа.

Энэ шинэ аргад магадлалын онолыг түлхүү ашиглаж байгаа ба дэлхий дээр бүтээгдсэн технологиудаас хамгийн ухаалаг нь болох аж. Хамгийн гол нь туршилтын судалгаагаар нэг тойрог замын гариг эрхсийн тоо хоёр дахин олширч болохыг илрүүлсэн байна.

Кеплерээр илрүүлсэн дээрх 1000 гаруй гаригийн 95 хувь нь Далай вангаас арай бага, харин дэлхийгээс дөрөв дахин том ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonin hun (174.126.201.116) 2014 оны 04 сарын 07

shine garig geed bhiin. Urd ni eri baigaagui yum shig. shineer neesen yumu suuliin uyed oldson gej boldoggui yumu. ugiin aldaa bol hamaagui, utga ni jaahan hazaagaad bnagehdee sonirholtoi medee bna. bayarlalaa

0  |  0
Top