Археологичид Австрийн Данубе голын эргээс эртний Ромын үед хамаарагдах гладиаторуудын сургуулийн туурь олж, сэргээх ажил эхлүүлжээ. Энэ төрлийн сургуулийг Лудус гэж нэрлэдэг байсан ба дээрх олдворын хэмжээнээс харахад алдарт Колизейн дараа орохуйц байсан гэж түүхчид үзэж байна.
Түүхчдийн таамгаар энэ нь Карнунтумын сургууль гэж нэрлэгддэг байсан байгууламж бөгөөд одоо радиолокаторын аргаар бүтэн зураглалыг сэргээж байгаа аж. Энэ нь эртний Ромын үед дээд Паннонийн нийслэл байсан агаад, Ромын худалдааны томоохон төв байсан юм.
XIX-XX зууны заагт хийсэн малталтаар Карнунтумын худалдааны гудамжууд, цайз, мухлаг, дэлгүүрүүдийг илрүүлж байжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )