Америкийн Мэриленд мужийн нэгэн оршин суугч 25 жилийн туршид пиццанаас өөр юу ч идээгүй гэнэ. Өдгөө 38 настай Дэн Янсен нь хүүхэд байхдаа цагаан хоолтон болжээ. Тэрээр түүхий ногоонд дургүй тул зөвхөн пицца идэж байхаар шийдсэн байна. Дэн Янсен ярихдаа "Би 25 жилийн туршид пиццанаас өөр юу ч идээгүй. Ихэвчлэн бяслагтайг иддэг бөгөөд хэзээ ч түүнээс уйдаггүй. Пицца миний хувьд бол бол секс л гэсэн үг. Амтгүй байсан ч сайхан" хэмээн ярьжээ. Энэ нь эрүүл бус хоол гэгддэг боловч Дэний биеийн жин нь хэвийн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )