Холливудын жүжигчин Анжелина Жоли "Unbroken" хэмээх кинонд найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. Түүний кино дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан, олимпийн холын зайн гүйлтийн тамирчин, уран илтгэгч Луи Зэмперинигийн амьдралыг харуулах юм байна.
Луи Зэмперини нь өдгөө 97 настай бөгөөд тэрээр дэлхийн II дайны үеэр хорих лагерь хоригдож, сүйрсэн онгоцноос амьд гарч 47 хоног аврах завин дээр амьдарч байжээ. Мөн тэрээр христийн шашны уран илтгэгч байсан төдийгүй 1936 оны Берлиний олимпод холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байсан аж.
Луи Зэмперинигийн дүрийг жүжигчин Жек О\'Коннелл бүтээж байгаа гэнэ.
Жоли өөрийн найруулж буй "Unbroken" киноны тухайд "Тэрхүү гайхалтай эр хүний тухай кино бүтээнэ гэдэг хэцүү байх нь мэдээж. Түүний сэтгэл хөдөлгөм амьдралын түүхийг дэлгэцнээ бүтээж байгаа минь нэр төрийн хэрэг. Аливаа зүйлд шантрахгүй байх үлгэр дууриаллыг би Луигаас авдаг" хэмээн ярьсан байна.
Анжелина Жолигийн хувьд энэ нь түүний найруулж буй хоёр дахь кино бөгөөд 2011 онд "In the Land of Blood and Honey" киног бүтээсэн юм. "Unbroken" энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )