Дэлхийн банк Угандагийн Засгийн газарт олгох гэж 90 сая ам.долларын зээлийг хойшлуулахаар болжээ. Учир нь Угандагийн ижил хүйстнүүдийн эсрэг шинэ хууль олон улсын зүгээс шүүмжлэл хүлээж байгаа бөгөөд хүний эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа юм.
Үүнээс болж олон улсын тусламж, хандив гацаж, зарим төрлийн зээлийн эх үүсвэр боломжгүй гэх хариулт өгч байгаа аж. Тиймээс Дэлхийн банк зээлийн эргэн төлөлт баталгаагүй гэж үзсэн байна.
Уг нь Дэлхийн банкны зээл Угандагийн эрүүл мэндийн салбарыг дэмжихэд чиглэгдэж байсан юм. Өнгөрсөн даваа гаригт батлагдсан хуулиар ижил хүйстэнтэйгээ явалдах, гэр бүл болох, хамтран амьдрах зэргийг хорьж, зөрчвөл хатуу шийтгэл оноохоор заажээ. Одоогийн байдлаар дээрх шинэ хуулиас болж Дани, Норвеги, ӨАБНУ зэрэг хандивлагчид дансаа хаагаад байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Манай их хуралд нэг ч гомо гишүүн байхгүй. Бид дэлхийн хөгжлөөс хол хоцорч байна. Дараагийн сонгуульд бэлгийн цөөнхийн төлөөллийг 10-аас доошгүй болгож, намын жагсаалтаар орж ирдэгт ижил хүйстнүүдийн орон тоог бий болгох хэрэгтэй. Дээр нь төрийн гурван өндөрлөгийн адаглаад нэг нь ижил хүйстэн байвал бид өндөрт хөгжилтэй орнуудын жишигт хүрнэ.
tegvel ter gomo lesbinuudeeree delkhiig ydirduulaldaa