Хамгийн анхны химийн зэвсгийг эрдэмтэд өөрсөд дээрээ туршжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Дэлхий дээр хамгийн анхны бүрэн хэмжээний химийн зэвсгийг 1915 онд германчууд ашиглажээ. Тэр үед холбоотнууд үүний учрыг олох гэж аргаа барсан гэдэг.

Ингээд Оксфордын эрдэмтдийн багаас тусламж гуйсан бөгөөд дэлхий ертөнцийг хожим аймшигт автуулах бохир зэвсгийн судалгаанууд тэр үеэс өргөжжээ. Тэр үед эрдэмтэд өөрсөд дээрээ энэ аймшгийг туршиж байсан аж.

Ялангуяа Жон Скотт Халдан химийн зэвсгийг анхлан өөрийн бие дээр туршсан нь амжилттай болсон гэдэг. Энэ талаар Эдибургийн их сургуулийн профессор Стив Старди “Халдан бол гайхамшиг. Тэрээр өөрийнх нь бүтээсэн зэвсгээс амьд гарах организм байхгүй гэдгийг нотолсон. Гэхдээ тэр гайхамшигт толгойтой л болохоос усан тэнэг мал” гэжээ.

Ингээд 1915 оны дөрөвдүгээр сарын 22-нд Халданы бүтээсэн хлорын хийн үүлийг Белгийн Ипр хотод туршсан бөгөөд хотоос маш цөөхөн хүн амьд гарсан байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top