Талийгаач эмэгтэйн биеэс есөн өөр нэрээр бүртгэгдсэн, есөн өөр улсын паспорт олжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

1970 онд Норвегийн Берген дэх Үхлийн хөндийд хоёр охиныхоо хамт зугаалж явсан профессор нэгэн эмэгтэйн цогцсыг олжээ. Энэ эмэгтэй ямар ч золгүй байдлаар амиа алдсан байж болох ч дэлхийн хамгийн нууцлаг зүйлсийн нэгэнд багтжээ.

Түүнийг олоход ямарч хувцасгүй, хурууных нь хээг үрж балласан байсан бөгөөд паспортыг нь шатааж хаясан байв. Хамгийн гол нь талийгаачийн биенээс их хэмжээний нойрсуулах эм, цогцосных нь дэргэдээс савтай шатахуун олдсон юм.

Одоо энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч олон нийт, судлаачид, мөрдөгчид анхаарлаа сулруулаагүй. Цагдаа нарын олж мэдсэнээр, энэ бүсгүй есөн өөр паспорт, нэрээр Европыг хөндлөн гулд туулжээ. Түүнд Женевиве Ланция, Клаудия Желт, Вера Шлоссенекк, Клаудия Ньелсэн, Алекса Зарна-Мершез, Вера Харле, Финелла Лорк, Элизабет Лин Хойуфер гэсэн нэрүүд байлаа. Гэхдээ тэр чухам яг хэн нь вэ.

Түүнээс гадна түүний энэ олон нэр дээр бүртгэгдсэн шуудангийн хайрцаг, тээш агуулах, банкны хадгаламжид олон тооны хиймэл үс, гар буу, нүдний шил, тэр ч бүү хэл биеийн хэмжээг өөр харагдуулах хувцас хүртэл байжээ.

Энэ нууцлаг эмэгтэй чухам хэн байсан бэ гэдгийг хэн ч олж мэдээгүй юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
medeeej(103.26.194.21) 2014 оны 03 сарын 03

medej tagnuulin ajiltan.

0  |  0
James Bond(103.26.194.9) 2014 оны 02 сарын 28

Naadah chin Mrs.Bond baisiimaa.

0  |  0
Хэн нэгэн(103.23.51.6) 2014 оны 02 сарын 28

Evelyn Saltshdee

0  |  0
lol(124.158.76.11) 2014 оны 02 сарын 28

neg gazriin tagnuul l bailgui de

0  |  0
Top