Крым Европын хүйтэн дайныг эхлүүлэх үү

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 03

Дэлхийн дахины анхаарал Киевээс гарч, одоо Крымд төвлөрч эхэллээ. Өнгөрсөн пүрэв гаригаас Крымийн хойгт Оросын далбаа намирч эхэлсэн ба дэлхийн удирдагчид өөрсдийн санаа бодлыг илэрхийлж эхлэв.

Крым бол түүхийн урт явцад олон улсын харааны халуун цэг болсон автономит бүс юм. 1954 онд Никита Хрущевын тушаалаар энэ бүсийг Украйнд өгсөн бөгөөд хүн амынх нь ихэнх нь орос хэлтнүүд. Хагас зууны өмнө Крымийн татарууд Оросын эсрэг босч байсан юм. Үүний төлөөс болгож Сталины хатуу гарын амтыг үзэж байсан ард түмэн өдгөө Украйны халуун цустнууд болжээ.

Өнөөдөр Оросын хувьд Севастополь дахь Хар тэнгисийн тэнгисийн хүчний бааз стратегийн маш чухал цэг болсон юм. Энэ бол Украйны хамгийн том хот хийгээд хамгийн маргаантай бүс.

Крымийн орос иргэд олон жилийн турш Засгийн газрын хатуу хяналт дор амьдарч ирсэн. Харин одоо тэдний олон жилийн уур бухимдал эрх баригчдын эсрэг төвлөрч, хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болжээ. Ялангуяа сүүлийн хэдэн өдрийн үйл явдал үүнийг улам хурцатгаж байна.

Үүний хамгийн том илрэл нь Крымийн захиргааны ордны дээр одоо Оросын гурван өнгөт далбаа хийсч байгаа. Олон улс энэ хэзээд тэсрэхэд бэлэн байгаа “арми”-ийн цаана Орос бий гэж үзсэн.

Одоо Москва иргэншил хүссэн украйны хүн бүрт ОХУ-ын албан ёсны иргэн болох эрхийг олгохоор болов. Крымчүүдийн санаа бодол чухам яг ийм байсан юм. Тодруулбал, тэд Оростой нэгдэхийг хүсч байгаа.

Оросын Гадаад харилцааны яам Украйны шинэ Засгийн газарт хандаж, Украйны дахь орос гаралтай иргэдийн эрхийг зөрчихгүй байхыг анхааруулжээ. Севастопольд байрласан орос цэргүүд иргэншил хүсэх хүмүүсийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Украйны хилийг хаасан. Харин Украйны Засгийн газар үүний эсрэг ямар нэг алхам хийсэнгүй. Ер нь Крымийг Оростой нэгтгэх сонирхол Кремльд байсан ба үүнийгээ хэзээ ч нууж байгаагүй.

Олон улс энэ үйл явцыг Зүүн Европын харилцааг хүйтрүүлнэ гэж үзэж байна. Мөн Европын нэгдмэл байдалд хор уршиг учруулна гэж дүгнэжээ.

Гэхдээ одоо Крымд Оросын тусгайгийн 2000 гаруй албан хаагч ажиллаж байгаа. Оросын энэ алхам гэнэтийн шийдвэр байгаагүй. Украйн угаасаа улстөрийн мухардалд орсон. Баруун тусламж Украйны хараат байдлыг бууруулахад дөхөм болох ч Оросоос дэндүү их зүйл нь хамаарна. Үүнийг арилгахад нэлээд их цаг хугацаа, хөрөнгө зарцуулна.

Одоо Украйны шинэ Засгийн газарт маш хэцүү сонголт тулгарлаа. Энэ сонголтоос гадна Украйныг дахин эмх журам, хуулийн хүрээнд оруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах гээд маш олон ажил шинэ удирдлагуудын нуруун дээр байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос(203.194.115.121) 2014 оны 03 сарын 03

Орос хар тэнгисийн флотын гол бааз Севастополийг Украйнд алдсан үеээсээ буцааж авах арга хэмжээ авч эхэлсэн. Одоо Крым Севастополь зэрэг стратегийн ач холбогдолтой газарт оросын найруулсан жүжиг тавигдаж байна. Жүжиг бараг зохиолынхаа дагуу төгсөх байх. Ухаантай хүчтэй хүн удирдсан улс орон гэж сайхан юм. Гүрж Киргиз Узбек гээд орнууд оросын нудраганы амт үзсэн. Чечен тусгаар тогтнох гээд бяц гишгүүлсэн хүсвэл ах нар Монголыг ч харцаараа хөдөлгөнө.

0  |  0
иргэн(103.26.194.5) 2014 оны 03 сарын 03

Крым бол оросын нутаг. Энд маргах юм байхгүй. Харин Украйн 2 хуваагдах нөхцөл байдал үүсч байх шиг байна даа.

0  |  0
zochin(103.26.194.22) 2014 оны 03 сарын 03

odoo manai eebee orost horig tavij anhaaruulga ugnu hahah

0  |  0
damjaa(202.21.106.170) 2014 оны 03 сарын 02

dain boloosoi heden erhiin balaii,avilgaljin etseg ehtei nusnuudiig tsuluh yumsan.

0  |  0
Монгол хун(103.26.194.26) 2014 оны 03 сарын 02

Ардчилал, хуний эрх гэдгээр халхавч хийж, улс ундэсний хооронд яс хаяж, оороосоо хол газар дайн уусгэж, монго олж баяжигсад хараал идээсэй!!! Хуний зовлонгоор жаргадаггуй гэдэгдээ...

0  |  0
бөб(182.160.35.56) 2014 оны 03 сарын 02

сонин юм.

0  |  0
boxman(202.179.11.58) 2014 оны 03 сарын 02

vgsenii chini hviten dain.udahgvi haluun dain ehleh geed baihad

0  |  0
toimch(103.10.21.87) 2014 оны 03 сарын 02

ANU etsesiin etsest orosiig yaj ch chadahgui l dee.

0  |  0
toimch(103.10.21.87) 2014 оны 03 сарын 02

bid yag unende mogoinii nudend urtsen boljmor shig teeneglezeed l suuj bna daa.

0  |  0
toimch(103.10.21.87) 2014 оны 03 сарын 02

europ doligonuurtaa ch bish bh. Oros amerik hyatad 3 shig ih gurnii deerengui bodlogogui uchraas enhiig l husej baigaa. Amerik bol siri libya geed tiv algasaad peediij yavahad oros uls hajuudahaa yaj zugeer bailgah ve. ANU hudlaa tseejee hiilj tom boldog aalz shig yum bolgoniig ailgaj yavna. Odoo 3 dahi naiz hyataduud udahgui nuguu 2 toigoo baritsaj mongoliig iim bolgoh ajlaa ehleh gej bna.

0  |  0
хариулах(98.210.51.148) 2014 оны 03 сарын 02

Украйнд оросууд цэрэгээ оруулснаас болоод тун ч эвгүй байдал үүсэх магадлал өндөр боллоо. АНУ- ч цэрэг оруулах шийдвэр гаргаж магадгүй болчихлоо. Дэлхийн дайн гарахад тун эгзэгтэй үе ирлээ.

0  |  0
o(202.21.106.102) 2014 оны 03 сарын 01

krim bol mongolchuudin nutag orosuudad padlii bhgui

0  |  0
minj(27.123.214.109) 2014 оны 03 сарын 01

Dolignuur baruunhiihan Orosoos aigaad oligtoi yum hiij chadahgui l dee.

0  |  0
irgen(89.3.71.146) 2014 оны 03 сарын 01

Avilgach luivarchid, huuramch ooriinhooroo bolj olon aucun jiliin hodolmor tusgaar tognoloo aldlaadaa.

0  |  0
иргэн(112.72.13.238) 2014 оны 03 сарын 01

крым бол оросын нутаг.украйн хэзээч герман англи франц байгаагүй зүүн славянчууд

0  |  0
Top