Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр, умардууд дахин богино зайн тусгалт хоёр пуужинг Зүүн эргийн тэнгис руу харвасан тухай BBC уламжиллаа. Албаныхны мэдэгдэж буйгаар, уг хоёр пуужин 500 км гаруй зайд ниссэн байна. Пхеньян өнгөрсөн долоо хоногт үүнтэй ижил дөрвөн пуужин харвасан.
АНУ үүнийг хоёр орны цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцсэн үйлдэл гэж байгаа бол Умардын зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй л байна. Хамгийн гол нь мэргэжилтнүүд, уг пуужинг өнгөрсөн жил туршсан учраас энэ удаагийнх нь техникийн гэхээсээ цэргийн ажиллагааны сэдэлтэй харвалт болсон гэжээ. Scud-C загварын уг пуужингийн тарих хор уршиг маш их гэдгийг зэвсгийн шинжээчид хэлсэн.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
БОЛЬЁ ОО