Виталий Кличко: Украйны улстөр спорт биш, гэхдээ энд дүрэмгүй тоглолт хийхээс өөр арга алга

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 03

Мэргэжлийн боксын дэлхийн хүнд жингийн аварга Виталий Кличко Украйны бослогын удирдагчдын нэг болсон. Спортын ертөнцөөс зодог тайлж буй тэрбээр улстөрийн идэвхтэй гишүүн болж буй аж. Тэрбээр бараг жилийн өмнө Германы Гадаад харилцааны сайд Гидо Вестервелле уулзсан. Тэр үеэр Украйны хямралын талаар яригдаад эхэлсэн байжээ. Виталий Кличкогийн тухайн үед "Rferl.com"-д өгч байсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Гидо Вестервелле, та хоёрын дунд ямар яриа өрнөв?

-Бид сөрөг хүчний үйл ажиллагааны талаар д голчлон ярилцлаа. Мөн ноён Вестервеллегийн хүсэлтийг хэлэлцсэн. Маш чухал яриа болсон шүү. Бидний ярианы гол сэдэв сөрөг хүчний үйл ажиллагааг нэгтгэх, зөвхөн парламентийн сонгуулиар ч биш, бүх талаар нэгтгэх тухай байлаа. Түүнчлэн 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцсан.


-Вестервелле Юлия Тимошенкогийн шүүх хурлыг шударга бус байсан гэж шүүмжилсэн. Тэрбээр Тимошенког Германд авчирч эмчлэх талаар нэлээд хөөцөлдсөн. Таны бодлоор энэ боломжтой асуудал уу?

-Боломжтой асуудал мөн. Тимошенкод эмчилгээ хэрэгтэй байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ нь дан ганц германчуудаас хамаарах зүйл биш. Ганц л хүн үүнийг шийдэх ба тэр нь Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх таны бодлыг сонсъё?

-Би энэ асуултад жаал байж байгаад хариулна. Яагаад гэвэл, өнөөдөр ямар нэг тодорхой хариулт өгөх боломж байхгүй. Би парламентад өдөр бүр тэмцэл өрнүүлж байна. Украйны улстөр үнэхээр хатуу тэмцлийн дор явагдаж байгаа. Учир нь хүмүүс өдөр бүр хууран мэхлэлтийг сонсож сууж чадахгүй. Харамсалтай нь Украйны улстөр спорт биш. Бүх зүйл дүрмийн дагуу явагдаад байна гэдэг ч дүрэмгүй тэмцэл хийхээс өөр арга алга. Мэдээж нийгмийн амьдрал дүрэм журамд баригдах ёстой ч улстөрд тийм боломж байхгүй болсон.


-Танаас уншигчаас ирсэн асуултыг асуумаар байна. Та ер нь яагаад Тимошенкотой нэгдэхийг хүсэв?

-Парламентад сөрөг хүчин хэрэгтэй учраас бид нэгдсэн. Бид парламентийн гадна бол өөр намд харьяалагдана. Бид өөр өөр талбарт хүч үзнэ. Бидний сонгогчид ч өөр. 1+1 гэхэд хариулт нь хэзээ ч ижил тэнцүү хоёр болж чадахгүй.


-Ударыг хэзээ ч жинхэнэ сөрөг хүчин болж чадахгүй гэдэг. Санал нийлэх үү?

-Би нэг л зүйлийг хэлнэ. Украйны улстөрд ямар ч дүрэм байхгүй. Сонгуулийн өмнө угаасаа сөрөг хүчнийг гүтгэн доромжлох, гутаах явуулга гарна. Тэд манай намыг зүгээр нэг техникийн  төсөл гэж нэрлэсэн байна лээ.

Тэр ч бүү хэл урвагч ч гэсэн. Би дахин хэлье. Бид тоглоом тоглоогүй. Бид сөрөг хүчин болж байгаа ба бидний дунд урвагч байхгүй. Үүнийг тэрслүү үзэл гэж нэрлэж байгаа бол бидний тэрслүү үзэл нэгдмэл, хүчтэй байж чадна. Бидэнд мөнгө хэрэггүй. Яагаад бид тэмцээд байна вэ. Яагаад гэвэл бид Европын жирийн нэгэн, тайван улсад л амьдармаар байна.


-Украйны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Виктор Януковичийн нөлөө илт нэмэгдэж байна. Украйны тэргүүлэх телевизэд Левочкин хувь эзэмших болсон. Януковичийн бас нэг хүн Сергей Курченко UMH-ийг өөрийн болгосон?

-Украйн улс хүмүүст хязгааргүй боломж өгч байна. Үүний тод жишээ нь 27-хон настай тэрбумтан. Курченко үнэхээр ухаалаг, чадвартай нэгэн байж болно. Тэр магадгүй Нобелийн шагналтан болчих ч юм бил үү. Гэвч бодит амьдрал дээр үүн шиг худал юм байхгүй ээ.


-Та Украйн орны яг юуг нь өөрчлөхийг хүсээд байгаа юм бэ?

-Би саяхан тун таагүй зүйлс олж сонссон. Эх орноо орхин явахыг хүсэгчдээрээ Украйн улс тэргүүлсэн. Нас баралтаараа дэлхийд хоёрдугаарт орж байна. Аан бас, архины хэрэглээгээрээ гуравдугаарт жагссан байна билээ. Эдгээр үзүүлэлт нийгмийн өнгийг тодорхойлж байна. Бид хэвийн улс оронд амьдармаар байна. Яг л европ стандарт, европ дүрмээр хөгжмөөр байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xudlaa garuud shdee(202.126.91.159) 2014 оны 03 сарын 04

ukrain ulsiig sonoox exleliigtavisan xun,ukrain amerik baruunii ulsuudiin togloom bolood duuslaa

0  |  0
Hhhhh(103.26.194.3) 2014 оны 03 сарын 03

Eh oronch zaluu umaa.dood taliin setgegdel bichsen 2 lalar bol hudalaa garuud bnoo

0  |  0
mmm(175.199.237.164) 2014 оны 03 сарын 03

ene zorigt temtsegchdees manai zaluus unheer surgamj awdagch boloosoi..,manai zasgiin gazar enenees ch dor bgaag hun bur medej bgaa ..,manaih gj eden shig zorigtoi tentsej chadahgui bugd aimhaa lalruud

0  |  0
Ха(49.0.135.81) 2014 оны 03 сарын 03

Энэ яг манай Кюүкшүзан Баагий шиг нөхөр бна даа

0  |  0
tuba(182.249.246.150) 2014 оны 03 сарын 03

Ene muu tarhindaa gemteltei nowshiig buudaad unagachihaasai

0  |  0
Top