Оросын прокурор өмнөд Сибирийн ойд 16 жил амьдарсан хүүг олсон талаар “The Moscow times” мэдээлжээ. Орон нутгийн прокурорын мэдэгдэж буйгаар 20 настай энэ хүүг аав, ээж нь 16 жилийн өмнө ойд орхисноос хойш ганцаараа амь зууж байсан аж.
Хүүд ямар ч бичиг баримт байхгүй, аав, ээжийнхээ талаар бараг мартсан ч 1993 онд Алтайн хязгаарын Кайтанак хэмээх тосгонд төрсөн талаараа ярьсан байна. Тэрбээр өвөл болохоор түлээ бэлдэж, агуйнхаа амыг мөчирөөр зузаалан дарж, амьтны арьс бэлдэж авдаг байжээ.
Оросын ойд төөрсөн, эцэг, эх нь тэнд аваачиж хаясан хүүхэд ганцаар тогтохгүй бөгөөд 2011 онд Петербургийн ойролцоогоос 4-6 настай хоёр охиныг мөн олж байсан аж. Мөн 2008 онд Волгоградад ээж нь өрөөнөөс нь хэзээ ч гаргаж байгаагүй, нийгмээс бүрэн тусгаарлагдсан зургаан настай хүүг олж байсан юм.
Сэтгэгдэл ( 7 )
Тэр нөхөр тэгээд ярьж чадлаа юу?
hayaad bhdaa yahaw dee teneg ym
Ene odoo 20toi xuuxdiin tsarai yu.Bas 4nastaidaa ym meded ain
manaid j iim ym bolj bgaag uguisgeh arga ugui!
Адгуус ч хүртэл ичмээр юмнууд яах гэж хүүхэд гаргадаг байна аа.
Bodoj bichej bgaa ch 16n jil oid bsiin bol bichig barimt bhgvi gedgiig ni bvgd l helsen heleegvi oilgochino
Хүүхэд бүрийггэрээр явж нөхцөл байдлыг нь тогтмолшалгадаг тогтолцоог бий болгохгүй бол иймрэхүү явдал гарахыг үгүйсгэхгүй