Руперт Уилкинсон таван настай байхдаа, ээж, эгчийнхээ хамт Филиппин дэх Японы хорих лагерт байжээ. 1942 онд Японы цэргүүд Манила хот руу довтлох үед тэдний гэр бүл Фипиппинд амьдарч байсан аж.
Түүний эцэг Жеральд Уилкинсон тэнд элсэн чихрийн үйлдвэр ажиллуулдаг байсан ба үнэндээ Британийн армийн тагнуул байсан гэнэ. 1941 онд Зул сарын өмнөх өдөр, Манила руу япон цэргүүдийн эхлэл орж ирэхийн өмнөхөн Жеральд генерал Дуглас МакАртуртай холбоо тогтоож, улмаар Филиппиний тэнгисийн цэргийн флотын офицер болсон аж.
Тэрээр Корредигор руу явж, шумбагч хөлөг онгоцны тагнуулын ангид элссэн байна. Ингээд 1942 онд Руперт хүү ээж, найман настай эгч Лора нарын хамт хорих лагерт очиж, тэнд дайн дуусч, Японы арми ялагдал хүлээтэл хоригджээ.
Хожим Руперт Уилкинсон хорих лагерийн амьдралынхаа талаар “Ер нь муугүй байсан. Бид эхэндээ армийнхны хяналт дор гэртээ амьдарч байгаад яваандаа лагерт очсон. Ээж хоолойн бронхиттой болсон. Үүнийг нь япончууд сүрьеэ гэж ойлгосон учраас биднийг тусгаарладаг байлаа.
Манай гэрийнхэн 1942-1943 оны төгсгөл хүртэл хорих лагерт байсан юм. Гэхдээ нацистын хорих лагер шиг байгаагүй. Хүүхдүүд тоглож, хангалттай хоол хүнстэй, бэлгийн хүчирхийлэл, дарамт байсангүй. Японы Эзэн хааны хяналт дор байсан болохоор тийм байсан биз.
Гэтэл хорих лагераас биднийг сулласны дараа байдал маш хэцүү болсон. Ирланд, Их Британиас ирдэг хомсхон хоол, хүнснээс болж хүмүүс өлсөж үхэж байсан. Британийн армийн сургуульд бидэнтэй нохой шигл харьцаж, тагнуул гэж сэрдэж байсан юм. Ер нь хорих лагераас дор нөхцөлд бид эрх чөлөөтэй амьдарч байлаа. Ер нь Япон, Хятад, Филиппин, Индонезид байсан британичууд бүгд ийм тавилан туулсан” гэж ярьжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )