Янукович Путинаас цэргийн тусламж гуйжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 04

Украйны экс Ерөнхийлөгч Виктор Янукович иргэдээ хамгаалахын тулд Оросоос цэргийн тусламж хүссэн талаар Москва дахь НҮБ-ын төлөөлөгч мэдэгджээ. Энэ талаар Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ярилцсан ба Янукович өнгөрсөн бямба гаригт Владимир Путинд энэ талаар захидал илгээсэн аж.

Одоогоор Оросын 2000 гаруй цэрэг Крымд байршаад байгаа. Москвагийн зүгээс Украйнд үүсээд буй хүчирхийллийг АНУ, Европын холбооны хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна.

Харин барууны орнууд Оросыг Украйны зүүн хэсэгт анхнаасаа анхаарал хандуулж байснаараа одоо хөдөлж эхэллээ гэж үзжээ. Мөн Пентагон Оросыг хэлэлцээрт урьсан байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pkxny(103.23.51.7) 2014 оны 03 сарын 04

энэ хүн ингэх эрхтэй юу. ард түмний төлөө юу өөрийнхөө төлөө юу

0  |  0
Top