Дөрвөн сартай хүүхдийн тархин дотор хэдэн шүд ургасан байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 04
Анагаах ухааны түүхэнд тохиолдоогүй үйл явдал болж, дөрвөн сартай хүүхдийн тархин дотор хэдэн ширхэг шүд ургасныг эмч нар олж илрүүлжээ. 

  Анх эмч нарын үзлэгт орох үеэр түүний толгой ердийнхээс хурдан томорч байгааг анзаарсан байна. Тархины томограф зургийг авахуулахад өнчин тархины ойролцоо 4.1*4*3,5 см хэмжээтэй хавдар илэрчээ. Үүнийг тархины хавдрын маш ховор хэлбэр гэж эмч нар дүгнэв.

Хамгаас хачирхалтай нь тэр хавдар дотор доод эрүүнд ургадаг шиг хэдэн шүд байлаа. Ийнхүү бяцхан хүүхэд уураг тархиндаа шүдтэй дэлхийн анхны хүн боллоо. 

Хүүхдэд мэс засал хийж, хавдрыг авсан бөгөөд бие нь сайжирч байна. Удахгүй шунт тавьж, уураг тархи ба нугасны шингэн гадагшлахаас хамгаалах гэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.64) 2014 оны 03 сарын 04

haana yum be?

0  |  0
Top