ОХУ-ын эрх баригчид Украйны хямрал цаашид үргэлжилбэл тив алгасагч баллистик пуужин турших болно гэж мэдэгдсэн тухай ВВС уламжиллаа. Тэд энэ шийдвэрээ АНУ-ын шүүмжлэлийн дараа гаргасан байна.
Харин Ерөнхийлөгч Владимир Путин ийм шийдвэр гаргасан талаар ямар нэг зүйл яриагүй ч Украйн дахь орос хэлтнүүд болон Оросын дипломатууд, бизнес эрхлэгчид, цагаачдыг хамгаалахын тулд цэргээ гаргахгүй гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросыг буруутгаж, зэвсэгт мөргөлдөөнд хүргэхийг санаархаж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв. Оросын талаас Украйны шинэ удирдлагуудыг маш хүчтэй шүүмжилж байгаа. Мөн энэ хэвээрээ ажилласаар байвал дипломат зохицуулалтаас хэтэрч, хориг арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 6 )
БОЛЬЁ ОО
Unen bhaa BBC deer iim medeelel garsan bna
Ийм худал мэдээ цацаж байгаа сайтад арга хэмжээ авахыг хүсье