Сири улс дөрөвдүгээр сарын эцэс гэхэд химийн зэвсгээ устгаж дуусна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 05

Сирийн Засгийн газар химийн зэвсэг устгах шинэ төлөвлөгөө гаргажээ. Учир нь НҮБ, Олон улсын хамтын нийгэмлэгээс тус улсад химийн зэвсэг устгах нэг сарын хугацаа өгсөн ба тэр нь одоо дуусаж байгаа талаар ВВС мэдээлэв.

Химийн зэвсгийн эсрэг байгууллага /ORCW/-ын мэдэгдсэнээр, Дамаск ирэх сарын эцэс гэхэд химийн хамгийн аюултай зэвсгүүд ачсан усан онгоцыг хөдөлгөх аж. Хэдийгээр товлосон хугацаанаас хоцорч байгаа ч үүнийг томоохон дэвшил гэж НҮБ-ын төлөөлөгч хэлжээ.

Голландын дипломатч Зигрид Кааг энэ талаар “Химийн зэвсэг устгах ажил дөрөвдүгээр сард амжиж дуусахгүй. Магадгүй зургаадугаар сар хүрэх байх” гэсэн байна. Учир нь Засгийн газарт химийн зэвсэг устгахаас илүүтэй Хэзболла бүлэглэлтэй тэмцэх, тэдний гол хүчийг устгах чухал ажил тулгараад байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top