Орос тив алгасагч баллистик пуужинг Казахстанд туршжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 05

Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Барак Обама Оросыг Украйн дахь цэргээ татаж, зүй ёсны хяналт тавихыг шаардсан талаар ВВС дөнгөж сая уламжиллаа. Харин Москва стратегийн бүсэд бодит хяналт тавих ёстой гэжээ.

Түүнчлэн Владимир Путин Вашингтоноос өөрийнх нь шийдвэрийг “Түрэмгийлэл” гэж нэрлэснийг няцааж байгаа юм. Мөн Орос тив алгасагч баллистик пуужин туршсан гэжээ. Оросын Батлан хамгаалахын яамны мэдэгдэж буйгаар, Топол РС-12М загварын баллистик пуужинг Каспийн тэнгисийн дэргэдэх Оросын Каспутин Яр полтигонд туршсан байна. Энэ бүс Казахстаны Сары Шаганд байрладаг юм.

Вашингтон пуужин турших тухай яриа гарахад анхааруулга өгч байсан бол одоо хоёр талын зэвсгийн гэрээг ахин сануулав.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sssr(202.21.113.140) 2014 оны 03 сарын 05

wow ”topoliig” shinechilsen bna. odoo ch ursuldugchgui bgaa ballistik puujin, tsumii tsenegt hoshuug buur tasarhai bolgoj bgaam bna da. amerikiin ”minetman” buur wshaldaa buulaa. odoo orosuud barag buh turliin puujingiin salbart dariu 2-3 alhamaar turuullee.

0  |  0
hudlaa(112.221.201.197) 2014 оны 03 сарын 05

Bitgii hudlaa shaagaad baildaa yu gej oor ulsiin gazar nutag puujin turshdagiin unshigchdiig teneg gej boddog yum uu haishaain

0  |  0
Top