Пакистан талибууд руу агаараас довтлохоо зогсооно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 05

Пакистаны Засгийн газар гал зогсоох хэлэлцээр хийвэл талибуудын эсрэг агаарын довтолгооноо зогсоох болно гэж мэдэгджээ. Гэхдээ талибудын эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулсан бай энэ нь хуулиар хамгаалагдах болно гэдгийг ч мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Талибын удирдлагууд Засгийн газартай гал зогсоох хэлэлцээр хийх санал тавьсан. Уг нь хоёр тал өмнө нь гэрээ байгуулсан байсан ч өнгөрсөн сард дуусгавар болсон. Учир нь мөргөлдөөнөөс болж 23 цэрэг амиа алдсан юм. Үүний дараа Пакистаны агаарын цэргийн хүчин Талибын гол хуарангууд руу довтолсон.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top