Эх дэлхийг бохирдуулж чадах аварга нян амьдарсаар байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 05

Якутын нутаг дэвсгэрт байх Колымийн хотгорын хөрсөнд франц-оросын эрдэмтэд хамтран судалгаа явуулахдаа 30 мянган жилийн тэртээ амьдарч байсан аварга нянг илрүүлжээ. Сибирийн мөнх цэвдгээс илрүүлсэн бөгөөд тэр нь одоо ч амьдрах бүрэн чадвартай байгаа гэнэ. Эрэг хавийн газар цөмрөхөд энэ нян далайд орж амьд нялцгай биетүүдэд халдварлан, бүх дэлхий дахинаа тархах  боломжтой юм байна.

 Хэдийгээр бид энэ нянг олж харахгүй ч үнэхээр аварга том гэдгийг эрдэмтэд нотолж байгаа юм. Хэдэн арван мянган жилийн хугацаанд хадгалагдаад зогсохгүй цаашлаад үржих боломжтой учир эрдэмтдийн сэтгэл ихэд зовж байгаа гэнэ.

Илрүүлсэн нян хүнд аюул занал учруулахгүй ч мөнх цэвдэгт өөр төрлийн хэчнээн нян хадгалагдаж байгааг таах аргагүй. Дэлхийн дулаарал, хойд Сибирт ашигт малтмал олборлох ажиллагаа идэвхжсэн зэрэг нь эртний нянг одоог хүртэл дамжих боломжийг бүрдүүллээ хэмээн Францын их сургуулийн эрдэмтэн Экс-Маршелль ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hnnn(91.243.101.41) 2014 оны 03 сарын 05

jinhene avarga nyan chin humuus uursduu shuu dee

0  |  0
Top