АНУ-ын эрдэмтэд ХДХВ, ДОХ-ын халдвартай хоёр дахь хүүхдийг эмчиллээ. Энэ хүүхэд төрөлхийн халдвартай байсан ч ийнхүү эрт үед нь бүрэн эмчилж чадсан байна.
Калифорнид төрсөн энэ хүүхдийг төрснөөс нь дөрвөн цагийн дотор халдварын эсрэг эмчилгээ хийхэд ийнхүү үр дүнд хүрсэн аж. Хүүхэд одоо есөн сартай болсон бөгөөд ХДХВ-ын шинжилгээ сөрөг гарчээ.
Энэ эмчилгээг өмнө нь 2013 онд Миссисипид төрсөн хүүхдэд туршихад амжилттай болсон юм. Өнөөгийн байдлаар дэлхий дээр 34 сая хүн ДОХ-ын халдвартайгаар амьдарч, өдөр бүр олон зуун мянган хүн үүнээс болж амиа алдаж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )