Өнгөрсөн долоо хоногоос хойш нийт зургаан пуужинг зүүн эргийн тэнгис рүү харвасан Хойд Солонгос энэ талаар ам нээлээ. Тэд пуужин харвасан үндэслэлээ Өмнөд Солонгос, АНУ-ын цэргээс өөрийгөө хамгаалахтай холбоотой шийдвэр гэж тайлбарлав.
Хойд Солонгосын Ардын армийн удирдлагууд төрийн хэвлэлээр дамжуулан “Бид бүс нутгийн энх тайван, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүх зүйлийг хийнэ” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ харвалтыг анхааруулга байсан гэдгийг ч үгүйсгээгүй аж. Хойд Солонгос хоёр орны цэргийн хамтарсан сургуулилтыг дайнд өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
Зөв ш дээ. Орос АНУ 2-л бөмбөгтэй байх ёстой юм уу
Зөв ш дээ. Орос АНУ 2-л бөмбөгтэй байх ёстой юм уу
alivaa 1 uls oron ooriigoo hamgaalah chadvartai bn gedeg mundag zuil