Орос Украйн руу цэрэг оруулсанд гайхах зүйл байхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 06

Барууны ертөнц гайхаж байна. Юунд гайхав гэхээр, Орос яагаад Украйн руу цэрэг оруулав гэж. Тэгвэл үүнд гайхаад байхаар зүйл огт байхгүй гэж CNN-ийн нийтлэлчид бичжээ. Ер нь Владимир Путины Украйн дахь сүүлчийн тоглоом яаж өрнөх вэ.

Оросыг анх Крым рүү цэргээ оруулахад Киевээс барууны нийслэлүүд рүү түгшүүрийн хонх цохьсон. Гэхдээ олон улс оросуудын эл үйлдэлд гайхсан байдал үзүүлсэнгүй. Учир нь Кремлийн санаа эртнээс Крымд төвлөрч байсан.

Владимир Путин энэ асуудлыг эхнээсээ дипломат аргаар шийдэх бодолгүй байсан нь үнэн. Одоо барууны орнууд Орост үзүүлж болох бүх шахалтыг гаргахаар хичээж байна. Наад зах нь эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авъя гэвч энэ нь тийм ч хялбар биш.

Яах вэ, бизнесийн зарим нэг арга хэмжээ, хурал чуулган Москвад хаалттай болж, жижиг гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдахгүй. Гэхдээ энэ нь нөгөө хэлээд байгаа бүх хориг арга хэмжээ нь. Үүнээс илүү гарахгүй.

Их Британийн Засгийн газраас худалдааны хориг тогтооно гэсэн. Москва үүний хариуд мушийсхийгээд л өнгөрсөн. Бусад орнууд ч хоригийн талаар доройхон дуугаар хэлж байгаа ч чухам юугаар эсэргүүцлээ үзүүлнэ гэж.

Цагаан ордноос Барак Обама утас цохиж, Оросыг Севастополиос цэргээ гаргахгүй бол дэмий шүү гэж анхааруулсан. Гэвч бас л яг яана гэдгээ хэлээгүй. Одоо өдөр бүр Москвад хаягласан америк анхааруулга нисч байгаа. Хариуд нь Орос гүрэн таг чимээгүй, Крымийн хойгийг улам лав атгасаар байна.

Эцэст нь Цагаан ордон эдийн засгаар боож, хоёр орны цэргийн хэлэлцээрүүдийг хүчингүй болгоно гэв. Юу гэхээр, энэ хоёр орны цэргийн гэрээ нь харилцан гал нээхгүй л гэсэн утгатай байсан. Америкийг ийм мэдэгдэл хийхэд олон улс цочирдсон. Бүгд л гигантуудын дайны талаар бодсон. Гэвч, ... Орос аанай л дуугүй байж, өмнөх ажлаа хийсээр байна.

Ирэх зургаадугаар сард Их 8-ын дээд хэмжээний уулзалт Сочид болно. Гэтэл хоёр хоногийн өмнө Оросоос бусад нь бэлтгэл ажлыг түр зогсоосноо мэдэгдэв. Одоо уулзалтын үндсэн чиглэл Оросыг буруутгах руу эргэсэн нь тодорхой боллоо.

Тэд өдгөө Оросыг анархист гэж нэрлэж байна. Тэр ч бүү хэл, Виктор Януковичийг Путины утсан хүүхэлдэй хэмээн үзэж, Киевийн бослого руу гал нээсэн буруутанг Оросоос хайж байгаа.

Украйнд радикалууд чангарч эхэлсэн. Үүнийг Путины сүүлчийн тоглоом эхэлж байна гэж барууны ертөнц дүгнэжээ. Зарим нь Путин хоёр дахь “Ирак эмгэнэл”-ийг тайзнаа тавихад бэлэн боллоо ч гэж үзэв.

Ер нь бол Киевийн хувьсгал дөнгөж оршил байсан ба жинхэнэ тоглолт Киевт өрнөх нь тодорхой болжээ.

Владимир Путин Севастопольд Оросын 25 мянган цэргийн байршуулахаас одоо 16 мянга нь оччихоод байгаа. Түүний цорын ганц тайлбар нь, Крымийн хүн амын 60 хувийг эзэлдэг орос хүмүүсийг радикалуудын мөргөлдөөнөөс хамгаалах явдал.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneguuded(123.121.204.130) 2014 оны 03 сарын 07

ene amerik er ni yum be? ertontsiin nogoo tald bolj baigaa asuudald dandaa hoshuu durj uimeen samuun degdeej dundaas ni hunii tsus,nulimsaar hojil oldog muu har hereenuud.deeremchin bur nunjiggui deeremchin. Hoorhii muu oros,hyatad 2-ch arai iimgui bas hayalagat l daa.

0  |  0
teneguuded(123.121.204.130) 2014 оны 03 сарын 07

ene amerik er ni yum be? ertontsiin nogoo tald bolj baigaa asuudald dandaa hoshuu durj uimeen samuun degdeej dundaas ni hunii tsus,nulimsaar hojil oldog muu har hereenuud.deeremchin bur nunjiggui deeremchin. Hoorhii muu oros,hyatad 2-ch arai iimgui bas hayalagat l daa.

0  |  0
А(202.179.11.94) 2014 оны 03 сарын 07

Кенийн цагаач Барак Обама дутвал таарна. Өөрөө нутаггүй байж

0  |  0
oros(50.117.41.237) 2014 оны 03 сарын 06

orosoo demjij bna manai ulsad hamgiin ih dus bolsn uls bol oros americ bol zail novsh

0  |  0
g(103.23.51.6) 2014 оны 03 сарын 06

ene dain dajin eh ornoos min l holuur bgasai

0  |  0
зочин(202.179.11.74) 2014 оны 03 сарын 06

АМЕРИК ОРОСЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ. МУУСАЙН СЭЭМҮҮД. ХУДЛАА АРДЧИЛАЛ НЭРЭЭР ДЭЛХИЙГ ЭЗЛЭЖ БАЙГАА

0  |  0
ррр(27.123.213.113) 2014 оны 03 сарын 06

үхсэн хатны чинь Путин вэ? өөрсдийгөө яая гэж байж орос америк нтр хуцалдаж хэрэлдэхээ боль Орсууд ч Тэр Америкууд тэр 2лаа новшнууд шдээ

0  |  0
Монгол(202.55.180.155) 2014 оны 03 сарын 06

Хуцваа тэнэг ИВАН. Тэгээд аяхуу Монголд Оросууд алууллаа таминээ гээд бас цэрэг оруулах уу. МАЙ.

0  |  0
Яценюк(112.72.13.23) 2014 оны 03 сарын 06

Молодец, Путин! Браво!

0  |  0
үзэл(202.21.115.36) 2014 оны 03 сарын 06

Путин эр хүн дарваан хар дэлхийн эзэн юмуу өөрсдөө Афган,Ирак,Ливи,

0  |  0
үзэл(202.21.115.36) 2014 оны 03 сарын 06

Путин эр хүн дарваан хар дэлхийн эзэн юмуу өөрсдөө Афган,Ирак,Ливи,

0  |  0
үзэл(202.21.115.36) 2014 оны 03 сарын 06

Путин эр хүн дарваан хар дэлхийн эзэн юмуу өөрсдөө Афган,Ирак,Ливи,

0  |  0
Top