Мэдээлэл технологийн "Apple", "Google", "Microsoft" компани өнгөрсөн баасан гаригт Женев хотод болсон олон улсын автомашины үзэсгэлэнд оролцжээ. Тэд автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран "Дөрвөн дугуйтай гар утас" буюу "Carplay" үйлдлийн системтэй автомашин үйлдвэрлэх гэж байна.
Энэ санааг гаргасан "Аpple" компани "Volvo"-той хамтран бүтээсэн шинэ загвараа үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, "Ухаалаг машины эрин үе эхэллээ" хэмээн мэдэгдлээ. Энэ загвар нь "Carplay" үйлдлийн системийг суурилуулсан тул хэрэглэгч жолоо мушгилгүй, гар утсаараа автомашинаа удирдах боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )