АНУ, Европын холбоо хамтран Оросыг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Европын холбоо, АНУ, Украйны шинэ Засгийн газраас ОХУ-ын Крымд явуулж буй ажиллагааг буруутгав. ВВС-ийн мэдээлж буйгаар, дээрх гурван тал Брюсельд уулзаж, Оросын ажиллагааг яаралтай таслан зогсоохгүй бол Украйны ирээдүйд ноцтой үр дагавар учруулах талаар ярилцсан аж.

Үүнтэй холбоотойгоор, энэ сарын 16-нд Крымийн иргэдээс санал авахаар шийдвэрлэжээ. Яг үнэндээ одоо Крымийн засаг захиргааны бүх эрхийг Оросын төлөөлөгчид барьж байна. Энэ шийдвэрийг Крымийн эрх баригчид гаргасан юм.

Түүнчлэн энэ талаарх зөвшөөрлийг Владимир Путинаас авсан аж. Үүний дараа Барак Обама Цагаан ордноос утас цохиж, Крымийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж, бараг цаг гаруй ярилцсан байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
balt(112.72.11.67) 2014 оны 03 сарын 08

oros xvchtei bxd manai mongold l xeregtei xytadaas orosuud l xamgaallana shvv de ter xol bga amerik tuslaxgvi ni medeej shvv de

0  |  0
Nergui(123.121.204.130) 2014 оны 03 сарын 07

Oros dipolmat argaar asuudlaa shiideed l yavj baina sh dee. End Obamaa herggui.Abomaatai bol oros avtomaaraar lheleltsehgui bol oor yum baihgui. Puting demjij baina.

0  |  0
Nergui(123.121.204.130) 2014 оны 03 сарын 07

Oros dipolmat argaar asuudlaa shiideed l yavj baina sh dee. End Obamaa herggui.Abomaatai bol oros avtomaaraar lheleltsehgui bol oor yum baihgui. Puting demjij baina.

0  |  0
Top