12 сая хүнийг хакердаж, банкны мэдээллийг нь авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Өмнөд Солонгосын цагдаа үүрэн утасны хамгийн том компанийн 12 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хакердсан хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчилжээ. Сэжигтнүүдийн нэг нь Ким овогтой бөгөөд өөрийн зохиосон программыг ашиглан KT корпорацийн хэрэглэгчдийн мэдээллийн авсан байна.

Мөн тэрбээр, дөрвөн сая хүнийх нь банкны мэдээлэлд нэвтэрч, нууц кодыг нь татаж авсан байжээ. Тэрбээр эдгээр мэдээллийг Пак овогтод худалдсан байв. Хамгийн гол нь энэ хоёр этгээд 10.8 сая ам.долларын хохирол учруулжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top