Оросын цэргүүд Ростов, Белгород, Тамбов болон Курскийн бүс нутагт хээрийн сургуулилт явуулахаар болсон талаар ИТАР-ТАСС мэдээлжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар, сургуулилт энэн сарын эцэс хүртэл үргэлжлэх аж. Энэ сургуулилтын зорилго нь шинэ газар нутагт байлдааны даалгавар гүйцэтгэх дадлагатай холбоотой. Хамгийн гол нь, сургалт явуулах Ростов, Белгород, Курск хотууд Украинтай хиллэдэг байна. Үүнийг Украйны шинэ эрх баригчид өдөөн хатгалга гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
teneg evropuud aguu ulaan armiig sereegeed archuulah ni de.