WSJ: Онгоц алга болсноос хойш дөрвөн цагийн турш хиймэл дагуулаас дохио ирж байсан

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Малайзийн иргэний нисэхийн сураггүй болсон онгоцыг хайх багт ажиллаж буй Америкийн тэнгисийн цэргийн хүчин Энэтхэгийн далай руу анхаарлаа хандуулсан талаар ВВС мэдээлэв.

Гэхдээ олон улсын эрлийн баг, Малайзийн Засгийн газар үүнийг шаардлагагүй гэж үзжээ. Харин Цагаан ордон энэ эрлийг илүү өргөн хүрээнд хийх ёстой гэсэн байна. Үүнээс гадна тэд эрлийн үндсэн чигээс өөр тийш, Тайландын булан руу эрлийн баг илгээхээр шийдвэрлэжээ.

Алга болсон онгоцтой холбоотой бас нэгэн шуугиан гарсан нь, радараас алга болохоос цаг орчмын өмнө буюу онгоц хөөрснөөс хойш нэг их удалгүй хөдөлгүүрт асуудал гарсан гэх дохио ирж байжээ. Хамгийн гол нь, онгоцыг алдчихлаа гэснээс хойш дөрвөн цагийн турш хиймэл дагуулын дохио ажиллаж байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Боинг 777-200-гаас өгөгдөл дамжуулж байсан аж. Харин Малайзийн Засгийн газар өнөөдрийг хүртэл энэ талаар юу ч яриагүй юм байна. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол тухайн дөрвөн цагийн турш онгоц нисч байсан гэсэн үг ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(180.149.97.109) 2014 оны 03 сарын 14

shuher muhreer buuh bolomj bdgui l bsiin bh da

0  |  0
ххххх(103.9.91.146) 2014 оны 03 сарын 14

Ер нь кинон дээр л сүртэй байдаг болохоос гадныхны ажил хариуцах байдал, цагдаахүчний байгууллагуудын үйл ажиллагаахариуг үй юм байна лээ. хөөрхий тэр хэдэн хүнийг аварчихаж чадахгүй муу л байна. Ямар их зовоо бол доо? Бүтэн 4 цаг явж л байсан байна.Тэр дор нь арга хэмжээ авсан бол..

0  |  0
Top