Марк Зукербэрг Америкийн Засгийн газрыг буруутгав

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Facebook-ийн үндэслэгч Марк Зукербэрг Ерөнхийлөгч Барак Обамад хандан, АНУ-ын цахим тандалтад бухимдаж явдгаа илэрхийлжээ. Өдгөө 29 настай тэрбээр Засгийн газрын блог хуудаст “Интернетийн хамгаалагч байх хэрэгтэй болохоос аюул занал нь байх ёсгүй. Инженерүүд цаг наргүй ажиллахдаа өөрсдийгөө цахим гэмт хэргээс хамгаалж байн гэж боддог. Гэхдээ тэр гэмт хэрэгтэн нь Засгийн газар гэж огт боддоггүй байж. Одоо тэд хийж буй үйлдлээ ил тод болгох хэрэгтэй. Тэгсэн цагт олон нийт наад муу үйлдэлд чинь итгэх байх” гэж бичсэн аж.

Түүний энэ үйлдлийг ганцхан хоногийн дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба тайландаа тусгасан байна. ҮАБА Зукербэргийг ташаа мэдээлэл цацахыг оролдсон гэж буруутгажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top