АНУ Венесуэлийн эрх баригчдыг хүчирхийллээ зогсоохыг шаардав

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Венесуэлийн эрх баригчдадхандан иргэдийн эсрэг явуулж буй терроризмоо зогсоохыг шаарджээ. Тэрбээр Америкийн улсуудын байгууллага болон хөрш орнууд нь энэ явдалд эсэргүүцлээ илэрхийлэх ёстой гэв.

Сар гаруй өмнөөс эхэлсэн үймээн самууны улмаас одоогоор 28 хүн амиа алдаад байна. Харин Венесуэлийн эрх баригчид АНУ-г барууны фашистуудыг дэмжиж байна гэж шүүмжилжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top