Доналд Трамп: Путин урт хугацаанд Обамагийн хоолноос идэж байсан

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Америкийн тэрбумтан, хөрөнгө оруулагч, бизнесмэн Доналд Трамп. Түүнийг мэдэхгүй хүн америк мөрөөдөл тээгч дунд байхгүй. Нью-Йорк хотын өнөөгийн өнгө төрхийг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн Фрэд Трампын хүү тэрбээр сүүлийн үед улстөрөөр ихээхэн оролдох болсон. Анхны бизнесээ барилгын салбараас эхэлж байсан энэ эрхэмийн амьдрал тэр чигээрээ бизнесийнг эрдмийн бүтээл гэгддэг. Доналд Трамп саяхан NBC телевизэд Лауэр Уайнстай ярилцжээ. Энэ сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Оросын талаар ярилцах уу?

-Тэгье ээ.

-Та Украйн, Крым рүү хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогод их ач холбогдол өгч байгаа. Миний санаж байгаагаар та “Путин, Обама хоёр тоглож байна” гэж хэлсэн дээ. Энэ ч таны нийтлэг араншингийн илэрхийлэл байх шүү?

-Тийм ээ, бусад хүмүүсийнх шиг л нийтлэг араншин даа.

-Гэхдээ л та үргэлж Обама арай даруухан байх ёстой гэдэг. Крымийн тухайд ч ийм байх ёстой гэж бодож байна уу?

-За юуны өмнө хэлэхэд, одоогоор тэнд юу ч болоогүй, яагаа ч үгүй байна.

-Тэгвэл та Ерөнхийлөгч байсан бол юу хийх байсан бэ?

-Үгүй ээ, ийм зүйл хэзээ ч болохгүй. Тухайлбал, та юу хийх байсан бэ. Хэлэхэд хэцүү л дээ. Би ер нь улстөрийг нэг их ойлгодоггүй. Яах вэ, яг манай хажууд ийм зүйл болоод байвал зогсоохыг хичээнэ л дээ. Мексикт ч юм уу. Оросын тухайд Украйн хөрш нь.

Гэхдээ, нэг зүйлийг ойлго. Бид хүчтэй байх ёстой. Зохих шийдвэрийг түргэн гаргах ёстой. Миний бодлоор, Путин Обамагийн хоолноос идэж байсан. Бидний хоол гэсэн үг. Тун урт хугацааны туршид шүү. Ер нь Обама тийм ч сайхан харагдахгүй байна. Түүнийг эр бяраа гайхуулах гээд тэнэг үйлдэл хийхгүй гэж итгэж байгаа.

-Ойлголоо. Одоо таны улстөрийн замналын талаар ярилцъя. Таныг Нью-Йоркийн захирагч болно гэж цуурхаад байх юм. Таныг энэ долоо хоногт тэнд ажиллаж байна гэж сонссон. Харин та одоо надтай энд байна. Ер нь танд захирагч болох бодол байна уу?

-Би зүгээр бодож байгаа. Яг шийд гаргаагүй. Гэхдээ байна шүү дээ, энэ мөрөөдөл биш. Миний хувьд байж болох зүйл гэж бодож байна.

-Яг одоо ч гэсэн та энэ талаар л бодож байна уу?

-Үгүй ээ, үгүй. Бүгд найрамдах удирдагчид намайг харж байгаа. Тэд намайг галзуу юм шиг ажиллуулахыг хүсч байгаа шүү. Хэрвээ чи үнэнийг мэдмээр байвал хэлье. Миний бодлоор, би ийм өрсөлдөөнд ялж чадах эсэхээ мэдэхгүй байна.

-Та чин сэтгэлээсээ өрсөлдөх тухай бодсон биз дээ?

-Би энэ тухай тун удахгүй хэлнэ. Яагаад гэвэл, яг одоо үүнийг хэлэх нь ямар ч шийдвэргүй үг болно. Бүгд найрамдах намын хувьд Нью-Йорк тийм ч том боломж болж чадахгүй. Энэ олон жилийн хугацаанд тэд сонгуульд Ардчилсан намыг ялж чадаагүй. Би тэдэнд “Та нар нэгдэж чадвал би өөрийнхөө зүгээс боломжтой бүхнийг хийнэ” гэж хэлсэн. Яг үнэндээ энэ нам эв нэгдэлтэй байж чадахгүй байна.

-Зарим хүн үүнийг арай өөрөөр тайлбарлаад байгаа. Юу гэхээр таныхаар эв нэгдэл нь Дональд Трампыг дэмжих гол арга хэрэгсэл гэнэ. Байж болох уу?

-Ийм байгаа юм. Хэрвээ та үүнийг үнэн гэж бодож байгаа бол үнэн л болж хувирна.

-За.

-За. Энэ бол туйлын үнэн. Би хэтэрхий энгийн замаар явахыг хүсээгүй юм. Мөн хог новш бүтээхийн тулд цаг хугацаа, мөнгө хөрөнгө үрмээргүй байсан. Гэвч таны яриад байгаа зүйл бол сонгууль. Үүнд ялахын тулд л ордог. Нью-Йоркт асуудал маш их бий. Наад зах нь, Нэгдсэн улсад энэ муж шиг өндөр татвартай газар байхгүй. Тэгэхээр надад ялагдах айдас бас бий.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,(95.211.174.70) 2014 оны 03 сарын 16

Энэ муу харх үхсэнээ мэддэгийн. АНУ-г газрын хөрснөөс арчвал таарна. Иран ОХУ Хойд Солонгос, Лалын орнууд нийлээд газартай нь тэггшлээсэй билээ.

0  |  0
,(95.211.174.70) 2014 оны 03 сарын 16

Энэ муу харх үхсэнээ мэддэгийн. АНУ-г газрын хөрснөөс арчвал таарна. Иран ОХУ Хойд Солонгос, Лалын орнууд нийлээд газартай нь тэггшлээсэй билээ.

0  |  0
,(95.211.174.70) 2014 оны 03 сарын 16

Энэ муу харх үхсэнээ мэддэгийн. АНУ-г газрын хөрснөөс арчвал таарна. Иран ОХУ Хойд Солонгос, Лалын орнууд нийлээд газартай нь тэггшлээсэй билээ.

0  |  0
Hap(24.5.32.222) 2014 оны 03 сарын 15

Ene odoo yu ve? Hend heregteiin be? Ene setguulch bol tolgoi n buruu medeelleer ugaagdchihsan t1 Orosiig umuursun hun bn. Oros huuchnii Oros shig baihaa bolison shuudee humuusee. Orosiig umguulluu geed bidend yamarch ashig bhgui.

0  |  0
uuuuu(202.21.113.140) 2014 оны 03 сарын 14

hehe nuguu sarmagchin ni oilgodog l bgaa da.

0  |  0
zochin(202.179.11.74) 2014 оны 03 сарын 14

hend ch hereggui ym niitleh ymaadaa

0  |  0
Top