Охиноо хулгайд алдсан өвөө эмээ Улаанбаатарт зээ охинтойгоо уулзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

 Хойд Солонгосын тагнуулуудад хулгайлагдсан охины эцэг эх нь ач охинтойгоо уулзлаа гэж Японы гадаад явдлын яамны сайд мэдээлсэн. Хулгайлагдсан охин Мэгуми Ёкотаг амиа хорлосон гэж Умардынхан мэдэгдсэн байна. Тэгвэл түүний охин 26 настай Ким Юн Гён өнгөрсөн долоо хоногт өвөө эмээ хоёртойгоо Улаанбаатарт уулзжээ. Кимийн эцэг мөн Умардынханд хулгайлагдсан Өмнөд Солонгосын иргэн байсан аж. Ким өвөө эмээтэйгээ уулзахдаа ээжийгээ нас барсан гэжээ. Японы хэвлэлд дурдсанаар энэ уулзалтыг Япон, Хойд Солонгосын Улаан загалмайн байгууллагынхан зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top