Парис хотод автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн гэж ВВС дамжууллаа. Тиймээс Францын Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, дугаарын хязгаарлалт хийхээр шийдвэрлэв.Хотын захиргааны шийдвэрийн дагуу Парист өнөөдөр /III.17/ орон нутгийн цагаар 05:30 цагаас эхлэн автомашин, хэрэглэгчид улсын дугаарынхаа тэнш, сондгойгоос хамаарч нэг, нэг өдрөөр ээлжлэн хөдөлгөөнд оролцохоор болсон байна.
Түүнчлэн дугаарын хязгаарлалт мотоцикл зэрэг моторт тээврийн хэрэгсэлд ч хамаатай гэнэ. Гэхдээ Парисын албаныхны зүгээс автомашины дугаарын хязгаарлалт удаан үргэлжлэхгүй хэмээн ард иргэдийг тайвшруулж байгаа аж. Үүний зэрэгцээ автомашины дугаарын хязгаарлалт тогтоохтой холбоотойгоор өнгөрсөн баасан гаригаас /III.15/ эхлэн нийтийн тээвэр гурван өдрийн хугацаатайгаар үнэгүй үйлчилж эхэлсэн байна.
Тус хотод өмнө нь ийм байдал үүсч байсан бөгөөд 1997 онд хязгаарлалт хийж байсан аж. Өнөөгийн байдлаар Парисийн агаарын чанар түүхэнд байгаагүй тааруу үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт нэг куб.м-т 180 микрограмм хорт бодис байгаа нь аюулын хязгаараас 80-аар илүү үзүүлэлт ажээ.
Сэтгэгдэл ( 0 )