НАТО орос хакерчдын халдлагад өртсөн гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Өнгөрсөн бямба гаригт НАТО-гийн цахим хуудас хакеруудын халдлагад өртжээ. Хэдийгээр үйлдэлд доголдол гараагүй ч системийн бүрэн бүтэн байдалд заналхийллээ гэж НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгешку мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, цахим хуудас хэдэн цагийн турш хакеруудын довтолгоон дор байсан аж. Ямар ч байсан үүний дараа гурван цагийн турш цахим хуудаст нэвтрэх боломжгүй болсон байна.

НАТО хакерийн тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч, Оросын “Кибер Беркут” хэмээх бүлэглэлд харьяалагдах хакерууд гэж үзэж байгаа. Мөн Виктор Януковичийг энэ бүлэглэлийн хөрөнгө оруулагч гэжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top