Цөлийн амьсгал ба ангамал шувуудын жаргалын орон

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Уран бүтээлчдийн туйлын хүслэн, тэд өөрсдөө мөнх наслахгүй ч бүтээл нь үхэшгүй байх явдал мөн. Нөгөө талаар тэр туурвигчийн бүтээл үхлийнх нь нэг хэсэг болж байж сая утга учиртай болох байх.

1997 онд Сахарын цөлд дизайнер Александра Страту, архитектор Стелла Константинидес, Дани Страту нар Сахарын цөлд нэгэн гайхамшгийг бүтээв. Улаан тэнгисийн төгсгөл шувтрах улайдсан цөл, Египетийн домогт Эль Гуна хотын дэргэд бүтсэн энэ гайхамшгийг харийнхан, эсвэл одоо хүртэл нууц нь тайлагдаагүй өвөг дээдэс маань босгосон байх гэж бодмоор.

“Цөлийн амьсгал” гэж нэрлэгдсэн энэ төсөл 300 мянган ам.метр талбайг эзлэн оршдог. Хиймэл дагуулаас харагддаг энэ бүтээлийн төвд хэзээ ч үл ширгэх усан сан бий болсон. Цөлийн ангамал шувууд эндээс ундаалдаг.

Ертөнцийн гайхамшиг гэмээр энэ бүтээл бүрэн бостлоо 17 жилийг “уужээ”. Хамгийн гол нь, “Google Earth”-ээр үүнийг харсан хүмүүс дэлхийн нууцын нэг гэж итгэсэн байна. Үүнийг цаг хугацааны эргэлт, харийн хөлгийн мөр, сүнс сүлд бууж ирдэг талбар гэж олон янзаар тайлбарласан байв. Гэвч энэ хүний уран гараар бүтсэн бүтээл төдий зүйл ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
REX(24.125.96.71) 2014 оны 03 сарын 17

ZUI TOGTOL

0  |  0
REX(24.125.96.71) 2014 оны 03 сарын 17

ZUI TOGTOL

0  |  0
Top